Та дэлхийн хаана ч явсан бид таныг угтаж авна.
Мессе Франкфуртын албан ёсны төлөөлөгч

Тавтай морилно уу!

Мессе Франкфуртын Монгол дахь төлөөлөгчийн хуудаснаа тавтай морилно уу.

Мессе Франкфурт: Глобал амжилтын бизнес модель

Мессе Франкфурт (Групп компани) нь үзэсгэлэн, конгресс болон эвентийг өөрийн үзэсгэлэнгийн газар нутагтаа зохион байгууллдаг хамгийн том компаниудын нэг юм. 800 гаруй жилийн түүхтэй бид олон хүмүүсийг Франкфурт хотноо болон дэлхийн өнцөг бүрт үзэсгэлэнгээрээ дамжуулан холбож байдаг. Үзэсгэлэн яармаг, конгресс, бусад олон төрлийн эвентүүдээр бид дижитал болон биет үйлчилгээг хүргэдэг бөгөөд ажил хэрэгч хүмүүсийг холбоход анхаарлаа хандуулж ирсэн. Олон жилийн туршлагаар бид энэ ажилдаа маш сайн мэргэшсэн. Манай хамт олон 2.600 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 30 гаруй оронд ажилладаг ба цаг тутамд хэрэглэгч нартаа хүрэхийн төлөө зогсолтгүй хичээдэг. Мессе Франкфуртын үзэсгэлэнд 4,5 сая гаруй зочид, 100.000 гаруй оролцогч нар бидний олон улсын сүлжээ, үзэсгэлэнгийн чанарт итгэлээ даатгаж ирдэг. Бид ирээдүйн чиг хандлагыг шинэ технологи, хүмүүс ба зах зээл болон эрэлт, нийлүүлтийг бүгдийг нэг дор цогцлоодог. Өөр өөр ирээдүй болон бизнесийн салбарууд манай үзэсгэлэн дээр огтцлолдог ба шинэлэг байдлаар хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон шинэ бизнес модель зохиох бололцоог бүрдүүлдэгээрээ онцлог юм.

Дараагийн эвентүүд

Мессе Франкфурт нь интернэт хөтөчийн cookie ашиглан таньд үйлчилж байгаа ба та манай сайтад хандаснаар cookie ашиглахыг зөвшөөрч байгаа болно. Нэмэлт мэдээлэл